
Цахилгаан автомашины эрэлт өссөнтэй холбоотойгоор Европ даяар тэр дундаа Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант улс, Италид цахилгаан автомашины борлуулалт өсөж, рекорд тогтоожээ.
Schmidt Automotive Research фирмийн тайланд баруун Европын орнуудад Хятадын цахилгаан автомашины борлуулалт 14.2 хувиар өссөнийг онцолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5 орчим хувиар өссөн үзүүлэлт аж.
Хятадын автомашин үйлдвэрлэгчид энэ жил Европын зах зээлд 120 гаруй загварын автомашин борлуулсан байна.
Бээжин цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалтаараа олон улсад тэргүүлэгч болохыг зорьж байгаа ба Хятадын BYD, Chery, SAIC, Xpeng зэрэг брэндүүдийн хувьд Европын орнууд зорилтот зах зээл нь болоод байна.
Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант улс Европын орнуудтай адил Хятадын импортын цахилгаан автомашинд нэмэлт татвар ноогдуулаагүй тул Их Британи улс Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн Европ дахь хамгийн том зах зээл болжээ.
Schmidt Research фирмийг үүсгэн байгуулагч Матиас Шмидт Европт Хятадын цахилгаан автомашины борлуулалт өссөнийг Хятадын үйлдвэрлэгчид хайбрид хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Европын зах зээлд түлхүү нийлүүлэх болсонтой холбон тайлбарлажээ. Түүний хэлснээр энэ нь энгийн түлш, цахилгаан хослуулан ажилладаг хайбрид хөдөлгүүртэй автомашинд Европын холбооны импортын гаалийн татварын нэмэгдэл үйлчилдэггүйтэй холбоотой аж.







