Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Испанийн Засгийн газар есдүгээр сарын 7 хүртэл Итали улсаас агаараар болон далайгаар Испанийг зорьж буй иргэдийн паспорт, бичиг баримтыг хил дээр шалган нэвтрүүлэх тухай журам гаргажээ.
Энэхүү журам нь Итали улсын иргэдээс гадна Италиас Испанийг зорьж буй бусад улсын иргэдэд ч ялгаагүй үйлчлэх аж.
Италийн засгийн газар Испанийн Сеута хотод хууль бус цагаачид олон арван мянгаараа орж ирсэнтэй холбоотойгоор өнгөрсөн 7 хоногт Испаниас Италийг зорьж буй гуравдагч орнуудын иргэдийг хилийн шалганаар оруулах журам гаргасан юм. Мадрид Ромыг уг шийдвэрээ цуцлахгүй бол Испани улс мөн адил журам гаргана хэмээн анхааруулсныгаа ийнхүү бодит болгосон байна.







