Үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг Тусгай үүрэгт элчин сайдаар томиллоо

Өчигдөр /03.11/ Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу алсын дуудлагад явж байсан түргэний тэрэг хот хоорондын автобустай мөргөлдөж жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн нас баржээ.
Тодруулбал: Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газрын ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдөж, Toyota Hiace маркийн автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтсэн байна. Ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Харин Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан автобусны зорчигчид бэртэж гэмтээгүй гэх мэдээллийг албаныхан өглөө.