
Японы эрх баригчид тус улсын зүүн хойд зүгийн Офүнато хотын ойролцоо гарсан ой хээрийн түймэр хурдацтайгаар тархах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Даваа гарагийн байдлаар түймэрт 2100 га талбай, 84 барилга байгууламж өртжээ.
Ой хээрийн түймрийн улмаас 1200 иргэнийг нүүлгэн шилжүүлж, түр орогнох байруудад байршуулсан байна.
Японы өөрийгөө хамгаалах хүчний 2000 гаруй цэргүүд болон гал сөнөөгчид 1980-аад оноос хойш гарсан ой хээрийн хамгийн том түймэрт тооцогдоод буй уг түймрийг цурманд оруулж, цааш тархахаас сэргийлэхийг оролдож байгаа аж.
Японы зүүн хойд зүгийн бүс нутгуудад 1946 оноос хойшхи хамгийн хуурай өвөл болж өнгөрсөн ба Офүнато хотод 2-р сарын туршид нийт 2.5 мм хур тунадас орсон байна. Өнгөрсөн жилийн 2-р сард тус хотод 41 мм хур тунадас орж байжээ.
Киото их сургуулийн профессор Ёшияа Түгэгийн хэлсэнээр хуурайшилт их, салхи хүчтэй байгаа нь мөн түймэр галд амархан шатдаг шилмүүст моднуудтай ойд тархсан нь зэрэг нь түймэр хурдацтай тархах гол шалтгаан болжээ.
Эx Сурвалж: Theguardian.com