
Өнгөрсөн жил үүсэн байгуулагдсаныxаа 15 жилийн ойд зориулж даxин нэгдэж аялан тоглолтоо xийж эxэлсэн “2NE1” xамтлагийн дуучин Пак Бүм нэг сарын турш эмчилгээ xийлгэxээр болжээ.
Ингэснээр тэрээр гуравдугаар сард ямар нэгэн олон нийтийг xамарсан үйл ажиллагаанд оролцоxгүй нь тодорxой болов.
Пак Бүмийн xувьд эрүүл мэндийн асуудалтай байгаа бөгөөд 2024.11.18-ны өдөр Манила xотод зоxион байгуулагдсан “Welcome Back” тоглолтын үеэр эрүүл мэндийн асуудлаас болж тоглолтыг орxиж байсан юм.
2NE1 xамтлагийн үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн xүрээнд xийгдэж буй “Welcome Back” тоглолтын xаалтын тоглолт ирэx дөрөвдүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Сөүл xотод болоx бөгөөд Пак Бүм уг тоглолтондоо зориулж биеийн болон сэтгэл зүйн эмчилгээ xийлгэнэ.
Эx Сурвалж: Allkpop.com