Ж.Самбуу: “Филатова” чамайг даxиж дураар авирлавал нутагт чинь буцаана
Энэ сарын 15-ны өдөр бямба гарагт “Night of Champions” тулаан болоход 11 өдөр үлдээд байна. Тус тулаанд МУГТ Э.Цэндбаатарын өрсөлдөгчийг танилцуулъя.
Түүнтэй оргил тулаанд өрсөлдөх тамирчин бол Мексикийн тамирчин Педро Бернал Родригес.
Педро Бернал Родригес мэргэжилд нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай тулаанч юм.
Тэрбээр 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй яваа. Педро Бернал Родригес WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга, Мексикийн чансаанд 11-т, Дэлxийн чансаанд 58-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг өсөх ирээдүйтэй тамирчдын нэг ажээ.
Хоёр тулаанчийн өрсөлдөөн Улаанбаатар хотод Аса аренад явагдана.