Насны хишиг өмнөх оны жишигтэй адил батлагдсан. Нэгдүгээр сарын дотор ахмадуудын дансанд орох талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээллээ. Мөн Малчны тухай хуультай холбогдуулан тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар цаг үеийн мэдээлэл өгсөн юм.
Тэрээр, Өмнө нь бид малчдын тэтгэврийн насыг таваар наашлуулсан. Мөн гурван удаа нөхөн тооцох хуулийг сунгасан. Үүнээс болж тэтгэврийн даатгалын сан дээр алдагдал үүсэж байгаа.Үндсэндээ малчдын төлсөн шимтгэл, тэтгэвэр хоёр хоорондоо асар их зөрүүтэй болж байна. Тэтгэврийн даатгалын сан дээр 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүссэн. Цаашдаа тэтгэврийн сан байх уу, үгүй юу гэдэг дээр тулчхаад байна. Энэ маягаар улс төржсөн хууль гаргаад байх юм бол, тэтгэврийн сангийн алдагдал нэмэгдээд л байна гэсэн үг” гэв.