“Тэтгэврийн даатгалын сан дээр 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүссэн”
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Шар тээг” гэдэг газар суудлын автомашин онхолдож нэг хүн дарагдаж нас барсан байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 21:53 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очжээ. Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Г-гийн “Премио” загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, 41 настай жолооч Г автомашиндаа даруулан нас барсан байсан ба 23:53 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.