Словакийн ерөнхий сайд Роберт Фико НАТО-гийн гишүүн орнууд цэргүүдээ Украин руу илгээхээр хэлэлцэж байгаа гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн. Тодруулбал, Словак улсын ерөнхий сайд Словак улс Украин руу цэрэг илгээх бодол байхгүй гэсэн юм. Тэрбээр НАТО-ийн яг аль аль улс орнууд хэдий хэмжээний цэргийг илгээх гэж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй хэмээн нэмэлт мэдээлэл өгөхөөс мөн татгалзсан.Үүний улмаас барууны орнууд болон ОХУ-ын хооронд хурцадмал байдал үүсэж, дайны цар хүрээгээ нэмэгдэж болзошгүй гэх болгоомжлол олон улс шинжээчдийн дунд үүсээд байна. Улмаар ОХУ-ын зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийсэн бөгөөд хэрвээ НАТО-ийн орнууд цэргүүдээ Украин руу илгээвэл ОХУ болон НАТО-ийн хооронд мөргөлдөөн үүсэхийг Кремлээс анхааруулсан. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч мөн өмнө нь хэд хэдэн удаа Украины дайны улмаас НАТО буюу Умард атлантын эвсэлтэй зөрчил, мөргөлдөөнд орох вий гэдгээс болгоомжилж байна хэмээн мэдэгдэж байсан удаатай. Харин зөвхөн цэрэг илгээх тухай хэлэлцүүлэг эвслийн дунд хэлэлцэгдэж эхэлсэн байгааг Словак улс хүчтэй эсэргүүцэж байна гэх утга бүхий мэдээллийг л өгсөн байгаа юм.