
Наймдугаар сарын 13-ны 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна.
Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Харин бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, бороо орохын өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус байна.
Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
Багануур орчим: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
Тэрэлж орчим: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.









