Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Apple компани норсон Iphone гар утсыг будаанд хийж хатаахгүй байхыг хэрэглэгчдэдээ анхааруулав. Хэрэв таны гар утас норсон бол гар утсаа ил байлгаж, хатаахыг зөвлөжээ. Учир нь гар утсыг будаанд хийж хатаах нь утсыг гэмтээх аюултай байдаг байна.
Шинжээчид энэ талаар олон жилийн турш сануулж ирсэн бөгөөд ийнхүү тус гар утсыг үйлдвэрлэгчид албан ёсоор баталж, хэлж байгаа аж.
Будаа нь аливаа төхөөрөмжийг хатаахад тустай гэсэн батлагдсан зүйл огт байхгүйг мэргэжлийнхэн мөн хэлж байна.
Түүнчлэн таны утсан дээр “liquid detected” гэдэг сануулга ирсэн бол утсаа цэнэглэхгүй байхыг зөвлөжээ.
Харин та утсаа өөрөөр нь доошоо харуулж хатаагаад, аюулгүй эсэхийг нь шалгасны дараагаар цэнэглэх боломжтой болох юм байна.