Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА)-ийн 2024 оны бүх гишүүдийн ээлжит чуулган 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр болж өнгөрлөө. Чуулганаар МУУҮА-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан ба 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлав.
Мөн 2024 онд зохион байгуулагдах Улсын Их Хурлын сонгуультай холбогдуулан эрдэс баялгийн салбарын зүгээс улс төрийн нам, хүчнүүдэд хандсан Уриалга гаргахаар шийдвэрлэлээ.
Ингэхдээ сонгуулийн жилийн улс төрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд эдийн засгийн тулгуур салбараа “оноо авах” зорилго сэдлээр ашиглах, тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлөх аливаа үйлдлээс татгалзаж, улс орны нийтлэг эрх ашгаа мартахгүй байхыг уриалжээ.