АХБ-ны санхүүжилтээр Боловсол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Багшийн хөгжлийн ордонд "Байгалийн ухааны олон зорилтот лаборатори"-ийг байнгын ашиглалтад хүлээн авах комисс ажиллав.
Тус лабораторийг Монгол улсын боловсролын системийн шинжлэх ухааны жишиг лаборатори болгох зорилготой байгуулжээ.
Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий багшийн мэргэжил дээшлүүлэх цогц лаборатори нь байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан туршилт хийх цахим, танхим лаборатори болон бодис хадгалах өрөөнөөс бүрдэнэ.
Байгалийн ухааны олон зорилтот лабораторийн зураг төслийг "ТГТ" ХХК боловсруулж, засварын ажлыг "Хөлөг-Од" ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ