Хоёрдугаар сарын сарын 22-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
09.30-13.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Сонгуулийг хэрхэн сурвалжлах вэ?” сэтгүүлчдэд зориулсан сургалт, уулзалтыг СЕХ, Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж мэдээлэл өгнө.
11.00 цагт: Шадар сайд өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт мэдээлэл хийнэ.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Улс төрийн намууд хамтарч мэдэгдэл хийнэ.
10.30-12.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх онол, практикийн сургалт” болно. Утас 8811-9679.
-Өнөөдрөөс эхэлж УОК, ОБЕГ зудын байдлын талаар тогтмол мэдээлж байхаар боллоо. .
-ОХУ-ын Казань хотод “Ирээдүйн тогломууд” кибер олон улсын тэмцээн болж байна. Монгол Улсаас 10 гаруй тамирчин оролцож байна.
-МҮХАҮТ-аас зарлаад буй 10 мянган залууг бизнсийн сургалтад хамруулах хөтөлбөрийн хүрээнд “Асралт” академиас бизнес сургалтуудын талаар мэдээлнэ.