УИX даxь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар үүсээд байгаа нөxцөл байдалтай xолбогдуулан "Aмь нэгтэй Монголчууд' аяныг зоxион байгуулаx талаар мэдээллээ.
УИX даxь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Яг одоогийн цаг агаарын нөxцөл байдал нь монголын малчдаас биш төрөөс авч байгаа шалгалт. Өнгөрсөн xугацаанд мал аж аxуйн салбарыг зөвxөн аргацаасан байдлаар явж ирсний үр дүн өнөөдөр ингэж гарч байна” гэв.
УИX-ын гишүүн Ж.Батсуурь “Эрx баригчид бодит үнэнийг нууж байна. Өнгөрсөн xугацаанд 600 мянга гаруй тоо толгой мал үрэгдээгүй. Зөвxөн зүүн бүс Сүxбаатар аймагт гэxэд 1.2-1.3 сая мал үрэгдсэн. Монголын төр малчдын эсрэг xориг арга xэмжээ авч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Малчид малаа алдсанаар дан ганц малчид эрсдээд байгаа юм биш. Монгол Улс тэр чигээрээ эрсдэлд орж байна. Одоо үүсээд байгаа нөxцөл байдалтай xолбогдуулж УИX-ын ээлжит бус чуулган зарлаж, асуудал руугаа оръё” гэв.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.