УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсэг /цаашид "хэсэг" гэх/-ийг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана гэсэн хуулийн дагуу Сонгуулийн Ерөнхий хорооноос хэсэг байгуулахад хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай мэдээллээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газарт сонгуулийн хэсэг байгуулахдаа хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлэн ажиллаж байна.