Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Тэрээр “Өнөөдрийн байдлаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээлснээр манай улсад цас зудын байдал байгалийн гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарсан байна. Байгалийн гамшигт өртөж амь насаа алдсан хүний ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье.
Байгалийн гамшиг, цаг үеийн бэрхшээлийг монголчууд бид нэгдэж байж ард нь гардаг. Тиймээс энэ хэцүү цаг үед нэгдэж бие биедээ туслахыг уриалж байна.
Би хоёрдугаар сарын 5-нд хэвлэлийн хурал зарлаж, АН, МАН-ын намаас бусад 35 улс төрийн намыг нэгдэж, хамтдтаа зүтгэхийг уриалсан. Өөрийн биеэр 15 намын удирдлагатай уулзсан. Тэднээс одоогийн байдлаар10 орчим нам нь нэгдэж хамтрахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Хоёрдугаар сарын 21-нд буюу нөгөөдөр 11:00 цагаас дугуй ширээний ярилцлагад улс төрийн 35 намын удирдлага болон төлөөллүүдийг урьж байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-нд энэ хурлыг зохион байгуулахад танхимаар хангаж өгөх хүсэлт тавьсан. Өнөөдөр хариу нь гарна. Энэ хүсэлт маань бүтэхгүй бол өөр газар олж, дугуй ширээний ярилцлагаа хийнэ.
Дугуй ширээний ярилцлагыг ил тод нээлттэй хийнэ. Энэ хурал хэвлэлийнхэнд хаалттай болно. Харин ярилцлагаас гарсан мэдээллийг оролцсон улс төрийн намын удирдлагууд өөрсдөө мэдээлэл хийх бүрэн эрхтэй” гэлээ.