Украины Авдиевка тосгонд ОХУ хяналтаа тогтоож болзошгүй гэж АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэллээ.
Украины арми сумны хомстолд орж байгааг үүний гол шалтгаан нь болсон гэж АНУ-ын зүгээс үзэж байгаа аж. АНУ-ын конгресс Украинд үзүүлэх тусламжийн асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй гацсан байдалтай байгаа. Энэ нь Украины арми зэвсгийн хомстолд орж, нөгөө талд Оросын арми тасралтгүй дайрахад нөлөөлж байгаа аж. Тус тосгонд сүүлийн саруудад талуудын хооронд ширүүн тулаанууд үргэлжилсэн юм.
Украины ерөнхийлөгч В.Зеленский аль болох олон хүний амийг аврахын тулд чадах бүхнээ хийнэ гэж хэлсэн байна. Харин Оросын арми Авдиевкад эрчтэй давшиж байгаа бөгөөд тус тосгоныг хэдийн бүсэлсэн гэж зарим шинжээчид дүгнэж байна. Бараг устаж үгүй болсон тус тосгон нь Донецк руу нэвтрэх гарц гэж талууд үздэг билээ.