Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно.
Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тэднээс Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт бол Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байрт орсон уулчин юм. Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн удаагүй бөгөөд баг тамирчдыг Х.Нямдоо, Ц.Хосбаяр нар дасгалжуулжээ гэж Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос мэдээлэв.