БНХАУ-ын онлайн дэлгүүрүүд хямд үнэ, маркетинг сурталчилгаагаараа дэлхийн “шоппинг зах зээл”-ийн дээгүүрт эрэмбэлэгдэж байна.
Харин БНСУ-ын худалдан авагчдын өнгөрсөн онд хамгийн их зорьж, сонгосон улс нь БНХАУ байв. Ингэснээр тус улсын худалдан авагчдын тэргүүлэх орон байсан АНУ нэг байр ухарчээ. Тодруулбал, Солонгосчууд өнгөрсөн жилийн хугацаанд онлайнаар хилийн чанадаас худалдан авалт хийхдээ нийт 6.75 их наяд вон (5.08 тэрбум доллар) зарцуулсан нь өмнөх оныхоос 26.9 хувиар өссөн байна. Энэ нь 2014 онд уг мэдээллийг цуглуулж эхэлснээс хойших түүхэн дээд үзүүлэлт болж буй.
Хятадын AliExpress, Тэмү зэрэг хэд хэдэн мега онлайн худалдааны төвүүд нь худалдан авагчдын зорих гол платформ байжээ. Солонгосчууд гадаадаас шууд худалдан авалт хийхэд зарцуулсан нийт 6,75 их наяд воны 3,28 их наяд вон буюу 48 орчим хувийг Хятадад эзэлж, өмнөх оныхоос 121,2 хувиар өссөн байна.
Харин Солонгосчуудын хилийн чанадаас шууд худалдан авалт хийх дуртай орон байсан АНУ-ын хувьд нийт гүйлгээний 1.85 их наяд вон буюу 27 хувийг эзэлж, өмнөх оныхоос 7.3 хувиар буурчээ.