Иргэн О.Отгонтөгс Засгийн газрын зарим сайд нарын талаар мэдээллээ.
Тэрээр “Өнөөдөр Монгол улсад өөрийн цахим хаягаар дамжуулан үг хэлээд, есөн эрүү шүүлт давж амьдарч байгаа юм шиг, тамлаж, залхаан цээрлүүлж байгаа юм шиг хүмүүсийн нэг төлөөлөл нь би болоод байна. Би энд гомдоллох гэж ирээгүй гэдгээ хэлээд хэлье. Х.Болорчулуун сайд аа, Ч.Хүрэлбаатар сайд аа. Би үзвэл үзсэн шиг үзнэ та нартай. Зүгээр л олон нийтийн сүлжээнд баримттай зүйл ярьсан иргэнээ долоохон хоногийн дотор яллагдагчаар татдаг хуулийн байгууллагатай. Ясыг нь гартал шалгадаг. Шалгаж болно.
Засгийн газрын тэнхимийн гишүүд нэгнээ УИХ-ын танхимд “Чи бол Хотгор шанагыг хулгайлсан хулгайч. Чиний хамаарал бүхий хүмүүсийн гэр бүлээр олон сая доллар орсон” гээд хээв нэг яриад сууж байна. Гэтэл иргэнээ нэг үг хэлснийх нь төлөө долоохон хоногийн дотор ялтан мэтээр тамлаж, залхаан цээрлүүлж байгаа хуулийн хуулийн байгууллага яагаад үүнд ажиллахгүй байна вэ. Яагаад энд дугарахгүй байна вэ. Нөгөө талаас Хууль зүйн сайд нь бас нэг сайдаа “мэргэшсэн хулгайч” гээд яриад сууж байдаг. Яагаад иргэнээ долоо хоногийн дотор яллагдагч болгодог шигээ эрх баригчдаа шалгахгүй байна вэ. Бидэнд ялгавартай хандаж байна. Шалгаж болно. Адилхан шалгуулъя.
Иргэнийг долоо хоногийн дотор яллагдагчаар татаад шалгадаг шигээ эрх мэдэлтэй хүмүүсийг ч адилхан шалга” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.