Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
"Канвон-2024" залуучуудын өвлийн олимп үргэлжилж байна. Энэ олимпод бүртгэгдсэн онцлох баримтуудаас сонирхуулъя.
- Алжир, Нигери, Пуэрто-Рико, Тунис, Арабын Нэгдсэн Эмират гэсэн таван улс залуучуудын өвлийн олимпод анх удаа оролцож байна.
- Нийт 1802 тамирчин оролцож буй нь залуучуудын өвлийн олимпын шинэ дээд амжилт юм.
- Бразил улсын тамирчин Зион Бетонико эрэгтэйчүүдийн сноубордын кросс төрөлд хүрэл медаль хүртсэнээр Бразил улс Залуучуудын олимпын наадмаас анхны медалиа хүртэв.
- Мөн Мохаммед Боздаг шорт-трекийн 1000 метрийн уралдаанд дэд байр эзэлж, залуучуудын өвлийн олимпын медальт анхны турк тамирчин боллоо.
- Наадмын хөтөлбөрт шорт-трекийн 1500 метр, гүйлтийн цанын холимог буухиа, цанын хоёр төрөлтийн багийн уралдаан анх удаа багтжээ.
- Нээлтийн ёслолоос бусад бүх тэмцээн, уралдааны тасалбар үнэ төлбөргүй бөгөөд наадмыг газар дээрээс нь үзэхийг хүссэн хүмүүс tickets.gangwon2024.org сайтад зочлон тасалбараа захиалах боломжтой.
- Наадмын өөр нэгэн онцлог нь алдартай тамирчдын хүүхдүүд, дүү нар залуучуудын олимпод оролцож байгаа явдал байв. Тухайлбал, Итали улсын цаначин, олимпын аварга Даниела Чеккареллигийн охин Лара Колтури Албани улсын нэрийн өмнөөс өрсөлдөнө.
- Түүнчлэн "Бээжин-2022" олимпын хүрэл медальт Эстонийн Келли Силдаругийн дүү Хенри Силдару цанын фристайл төрөлд, мөн л Бээжингийн олимпын хүрэл медальт Японы Мурасэ Кокомогийн дүү Мурасэ Юра сноубордын төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөх гэж байна.
- Өмнөх залуучуудын олимпод түрүүлсэн БНХАУ-ын фристайлч Гу Эилин, АНУ-ын сноубордчин Клое Ким, Словакийн уулын цаначин Петра Влхова, Норвегийн фристайлч Бирк Руд нар "Бээжин-2022" олимпын аварга болж байв.
Ирээдүйд цахиур хагалах олон шилдэг залуу тамирчид энэ наадмаас амжилтын гараагаа эхлүүлэх нь гарцаагүй.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын хороо