УИХ-ын ээлжит сонгууль хагас сар хүрэхгүй хугацаа буюу зургаадугаар сарын 28-нд болно. Тэгвэл манай иргэд сонгуульд хэр идэвхтэй оролцдог талаар болон, сонгууль өгөх насны иргэдийн тоог нэмэхийн тулд юу мэдэж байвал зохих талаар Төрийн удирдлагын доктор, судлаач Н.Гансүхээс тодруулан хүргэж байна.
Тэрбээр, “УИХ-ын гишүүдийн өөрийнх нь үндсэн үүрэг бол хууль тогтоож, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах. Иргэдийн төлөө л ажиллах ёстой субъектууд юм. Гэтэл УИХ-ын гишүүд одоо юу болсон гэхээр, зөвхөн дахин сонгогдох гэж улайрдаг. Тойрогтоо мөнгө хуваарилуулахын төлөө явдаг, байшин барилга баридаг хүн болоод хувирчихсан.
Ард түмний итгэлийг авч сонгогдоод, ард түмний төлөө ажиллана гэж гарсан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын тансаглал нэмэгдээд л байна. Гэтэл ард түмний амьдрал улам хэцүү болж байгаа.
Бид бодлогын шинэчлэл хийх хэрэгтэй. Шинэ зүйлийг хуучин хүмүүсээр яриулдаггүй гэдэг шиг УИХ, парламентад дахин сонгогдсон тойрогтоо их нэр хүндтэй дуучид, бөхчүүдийг халаад, парламентад мэргэжлийн хүмүүс бүрдүүлэх хэрэгтэй. Эдийн засагч, судлаач гэх мэт боловсон хүчнүүдээр. Монголын 3.4 сая иргэдийн ардчиллын эрхээ эдлэх ганцхан боломж бол сонгууль. Сонгуулиар санал өгөх эрхтэй хоёр сая иргэн байдаг. Гэтэл сонгууль өгдөг 1.4 сая л хүн байдаг” гэв.
Дэлгэрэнгүйг дээрх видеоноос үзнэ үү