Г.Тэмүүлэн: Засгийн газар үр ашигтай төсөв оруулж ирэx үүрэгтэй
Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 3.2 (15.0%) тэрбум ам.доллароор, экспорт 2.6 (21.1%) тэрбум ам.доллароор, импорт 548.1 (6.3%) сая ам.доллароор, тэнцэл 2.1 (54.7%) тэрбум ам.доллароор тус тус өсжээ.
Тодруулбал, 2022 онд Монгол Улс нийт 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум америк долларт хүрсэн. Үүнээс экспорт 12.5 тэрбум америк доллар, импорт 8.7 тэрбум америк доллар болж, гадаад худалдааны тэнцэл 2022 онд 3.8 тэрбум америк долларын ашигтай гарч байсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум америк доллароор өссөн үзүүлэлт байсан юм.