Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн экспортын баримт бичгийг ажлын 8 цагт багтаан олгон, бүх төрлийн махны квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээсэн. Ингэснээр 2023 онд махны экспорт түүхэн дээд амжилт тогтоон 80.4 мянган тоннд хүрсэн гэж ХХААХҮЯ мэдээлэв.
Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг ирэх сарын 01-ний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулж байна.