БНАСАУ БНСУ руу гурван өдөр дараалж пуужин харвалаа. Энэ нь 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан хоёр Солонгосын гэрээг зөрчиж байна хэмээн БНСУ штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэн байна.
Тэд БНАСАУ-ыг энэ үйлдлээ яаралтай зогсоохыг шаардаж буй. Түүнчлэн БНСУ ямар ч болзошгүй нөхцөлд бэлэн байгаа ба шаардлагатай тохиолдолд эрчимтэй хариуг нь барина гэдгийг анхааруулсан юм. Эдгээр халдлагуудын улмаас хохирсон тохиолдол байхгүйг БНСУ-ын тал мэдээлсэн. Тиймээс “шууд” хариу цохилт өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа аж.
БНАСАУ баасан гарагт 200 гаруй аритиллерийн сум харвасан бол Бямба гарагт 60 гаруй пуужин харвасныг БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж буй. Гэхдээ пуужингууд цэрэггүй бүсэд унасан тул БНСУ-ын газар нутагт нэвтрээгүйг БНСУ мөн мэдээлсэн юм.