Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэлбэ голд үүссэн халиа тошинд тогтмол хэмжилт хийж байна. Мөн Сэлбийн гүүрний харалдаа доод хэсэгт, голын гүнд суваг нээн, урсгалыг сайжруулахаар ажиллаж буй юм. Халиа үүссэн гол шалтгаан нь хөрсний ус аж.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээллээ. Тэрээр, "Өнгөрсөн жилийн үерийн хохиролтой холбоотойгоор хөрсний ус ихээр хуримтлагдсан. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юун түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ" гэв.