ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Оскарын шагналт, нэрт жүжигчин Жоди Фостер “Gen Z” үеийнхнийг хамтарч ажиллахад төвөгтэй, хэцүү хүмүүс гэж тодорхойлжээ. Тэрбээр Гуардиан сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр энэ талаар нээлттэй ярилцсан байна.
Тодруулбал, “Gen Z” үеийнхэн ажлын талбар дээр хүссэн үедээ л ирэх хандлагатай, эсвэл өнөөдөр ажилламааргүй байна гэх зэргээр харилцаа өрнүүлдэг гэжээ.
Түүнчлэн имэйл бичих соёлд суралцаагүй, алдаатай бичдэг гэсэн байна. Жүжигчин бүсгүй “Gen Z” гэдэгт 1990-ээд оны сүүлээс 2000-аад оны эхэнд төрсөн залуусыг хэлж байгаа ба “тэд үнэхээр хэцүү хүмүүс” гэж хошигножээ.