
Google компанийн Gemini хиймэл оюун ухаан цахим аюулгүй байдлын туршилтын үеэр гурван компанийн системийг хакерджээ. Энэ нь Google компанийн хиймэл оюун ухаан бие даан цахим халдлага үйлдсэн анхны тохиолдол бөгөөд уг явдал өнгөрсөн 5-р сард Irregular стартапын Gemini хиймэл оюун ухааныг туршиж байх үед гарчээ.
Google халдлагад өртсөн компаниудын нэрийг олон нийтэд зарлаагүй ч тэдгээр компаниудад уг халдлагын талаар өнгөрсөн 7-р сард албан ёсоор мэдэгдсэн гэжээ. Түүнчлэн Google компани түншүүдтэйгээ хиймэл оюун ухааныг турших үйл явцад өөрчлөлт оруулах тухай ярилцсан гэжээ.
Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI, Anthropic зэрэг компаниудын хиймэл оюун ухаан туршилтын явцад туршилтын орчноос гарч, бусад компаниудын системд бие даан халдаж, хакердсан явдлууд сүүлийн саруудад ил болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хиймэл оюун ухааны дагуулах аюул, хяналтаас гарах эрсдэлийн асуудал яригдаж эхлээд байна.










