ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
БНАСАУ-ын дараагийн удирдагч бол Ким Жон Уны охин Ким Жү Э гэдгийг БНСУ-ын тагнуулын албанаас гаргасан шинэ тайланд дурджээ. Одоогоор түүний хүүхдүүдээс олон нийтэд харагдсан ганц хүүхэд нь Ким Жү Э юм.
Тус алба энэ мэдээллийг гаргахдаа Ким Жү Э-гийн олон нийтийн үйл ажиллагаа хийгээд бусад мэдээлэл дээр үндэслэсэн гэжээ. Ким Жү Э нь 2013 онд төрсөн юм. Түүнээс гадна Ким Жон Ун дахиад нэг хүүхэдтэй ба тэр хүүхдийнх нь нас, хүйс нууц байдаг аж.
Ингэснээр БНСУ-ын тагнуулын алба өмнөх мэдээллээ няцаасан үйлдэл болж байна. Учир нь тэд өмнө нь Ким Жү Э-гийн олонд танигдсан нэр хүндээс үл шалтгаалж, Ким Жон Уны залгамжлагч нь өөр хүн байх болно гэж мэдээлж байсан юм.