
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний сорьцын лабораторийн шинжилгээний хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.
Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээний дүнгээр дараах үндэсний бөхчүүдийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд:
- Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам)
- Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам)
- Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадам)
- Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам)
- Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам)
- Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам)
- Балтмөнхийн Бадамдорж (Сүхбаатар аймгийн баяр наадам)

Мөн дараах дөрвөн тамирчны сорьцыг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн TD2022IRMS техникийн баримт бичгийн шаардлагын дагуу GC/C/IRMS (Gas Chromatography/Combustion/Isotope Ratio Mass Spectrometry) нарийвчилсан шинжилгээнд хамруулж байна. Энэхүү шинжилгээнд хамруулж байгаа нь тухайн сорьцод хориотой бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн техникийн баримт бичгийн шаардлагын дагуу лабораториос нэмэлтээр хийдэг шинжилгээ юм. Үүнд:
- Мөнгөнцоожийн Мягмарцэрэн
- Бярваагийн Ганбат
- Жаргалсайханы Буянхишиг
- Даваадоржийн Төгсбаатар
Эх сурвалж: Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага







