Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбартаа манлайлан ажилласан хүмүүст төрийн дээд одон медаль олголоо.
- Хөдөлмөрийн баатар цолоор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсанг шагналаа.
- Гавьяат эдийн засагч цолоор Стандарт, хэмжил зүйн газрын ахмад ажилтан Ц.Рэнцэндагва,
- Гавьяат тээвэрчин цолоор Гол мөрний ахмад тээвэрчдийн холбооны тэргүүлэгч, ахмад тээвэрчин Б.Гонгор,
- Гавьяат тамирчин цолоор ширээний теннесний "Оч" клубийн багш, дасгалжуулагч Б.Отгонжаргал, "Монгол Алтай" клубын гишүүн, уулын спортын тамирчин Б.Элбэгжаргал,
- Гавьяат багш цолоор нийслэлийн "Логрифм" сургуулийн бага ангийн багш Г.Лхагва, Дархан-Уул аймгийн "Дархан-Өргөө" коллежийн ахмад багш О.Ажигцэрэн,
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Л.Амарсанаа,
- Байгаль орчны гавьяат ажилтан цолоор "Буян-Од" компанийн захирал В.Буянтогтох,
- Гавьяат барилгачин цолоор "Баганат-Өргөө" компанийн захирал О.Батсайхан, "Уран-Охид" компанийн захирал Р.Дариймаа,
- Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор хүүхдийн зохиолч О.Сундуй, "Улирал ба зохиолч" сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч С.Хишигсүрэн,
- Хүний гавьяат эмч цолоор "Бурхан-Андууд" хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Н.Энхбаяр,
- Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, "Гэрэлтүүлэг" компанийн захирал А.Ганхуяг,
- Гавьяат жүжигчин цолоор ДБЭТ-ын гоцлол О.Хүрэлбаатар нарыг шагнав.