Японы алдарт Такашимаяа дэлгүүрээс хүргэлтэд гарсан зул сарын 2900 бялууны 800 нь эздэдээ бяцарсан байдалтай очжээ. Тус дэлгүүрийн зүгээс үйлчлүүлэгчдээсээ уучлал хүсэж, хариуцлагатай арга хэмжээ авахаа хэллээ.
Дэлгүүрийн ахлах менежер хэвлэлийн бага хурлын үеэр бөхийн уучлал гуйж, олон хүний зул сарын баярыг үгүй хийсэндээ харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэдний зүгээс хөлдөөж бэлтгэсэн бялуу яагаад бяцрах болсон шалтгааныг шалгаж байгаа гэлээ. Хэдий хүн амын дийлэнх нь католик шашинтнууд биш ч Япончууд зул сарын баярыг ширээ засаж, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Ингэхдээ улаан, цагаан өнгийн гүзээлзгэнэтэй бялуу ихэвчлэн идэж тэмдэглэдэг байна. Харин Такашимаяа дэлгүүрийн гүзээлзгэнэтэй бялуу алдартай төдийгүй олон нийт баярын өдрөөрөө голлон сонгодог аж.