Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Монгол Улсын иргэд ирэх оны нэгдүгээр сарын 12-ноос Бүгд Найрамдах Мальдив Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино.
Дели хотноо өнгөрөгч наймдугаар сарын 17-нд “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулжээ. ГХЯ-ны мэдээлж буйгаар уг хэлэлцээр ирэх оны нэгдүгээр сарын 12-нд хүчин төгөлдөр болно.
Мальдив нь Энэтхэг болон Шри Ланкын баруун өмнө талд оршдог арлын улс. Шүрэн арлаараа алдартай. Манай улс тус улстай 1985 оны наймдугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоож байжээ.