Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 27-ны Лхагва гарагт эрчим хүчний систем чадлын дутагдалд орсон тохиолдолд хязгаарлалт хийж болзошгүй хэрэглэгчдийн тоймчилсон байршлыг УБДЦС ТӨХК-аас хүргэж байна.
Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалаад байгаа юм.
Жич: Хязгаарлалт хийгдэх хугацаа 1-2 цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсье.