Улиран одож буй 2023 онд ХААН Банкны хувьд онцлог томоохон үйл явдал тохиосон түүхэн жил байсан төдийгүй улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц,харилцагчдадаа чиглэсэн олон шинэлэг ажил хийж хэрэгжүүлснээс “Онцлох 10 ажил”-ыг танилцуулж байна.
ХАМГИЙН ТОМ IPO
Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк, салбартаа тэргүүлэгч ХААН Банк энэ оны 4-р сард IPO хийж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани босон. Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон хөрөнгө оруулагчтай IPO гэдгээрээонцлог энэхүү анхдагч зах зээлийн арилжаанд нийт 31,561 захиалга ирж, захиалгын үнийн дүн 335 тэрбум 967 сая төгрөгт хүрсэн нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх дээд үзүүлэлт юм.
DIGI GOБА ХААН БАНКНЫ МАСКОТУУД
Цахим шилжилтэд тэргүүлэгч ХААН Банк “Digi Go” дижитал салбаруудыг 2023 оны 4-р сараас нийслэлд худалдаа үйлчилгээ, хүн амын төвлөрөл ихтэй 4 байршилд нээж, GS25 сүлжээ дэлгүүрийн 50 гаруй салбарт ХААН Банк “Digi corner” дижитал цэгүүдийг шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. “Digi Go” дижитал салбарууд нь теллергүй бөгөөд банкны уламжлалт салбараас авч болох ихэнх үйлчилгээг Киоск машин, АТМ, таблет зэрэг тэнд байх тоног төхөөрөмжүүдийн тусламжтай өөрөө өөртөө үйлчлэн авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог.Банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү ойртуулахтай зэрэгцэн тэдгээрт хөтөч болгох үүднээс ХААН Банк маскотуудаа олон нийтэд танилцууллаа. Тус бүрдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц төрх, онцлогтой эдгээр маскотууд харилцагч таны итгэлт зөвлөх байж, цахим шилжилтийн хөтөч болж, эко ногоон амьдралын хэв маягийг бүтээхэд туслахын зэрэгцээ банкны бүтээгдэхүүн үйлчилгээг таниулан сурталчлах, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгөх, банкны нүүр царай болох юм.
ОЛОН УЛСЫН БОЛОН ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН МОНГОЛЫН АНХНЫ НОГООН БОНД
ХААН Банк нь Монгол Улсын эдийн засгийг “ногооруулах” зорилгод хувь нэмрээ оруулах, Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд 2023 онд олон улсын болон дотоодын зах зээлд анхны ногоон бондоо гаргалаа.Ингэхдээ 2023 оны 3-р сард олон улсын зах зээлд 60 сая ам.доллартой тэнцэх хэмжээний ногоон бонд арилжсан бол12-р сард дотоодын зах зээлд Ногоон бонд гаргаж, нийт 30 сая ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилт татахаас эхний ээлжинд 17 тэрбум төгрөгийн ногоон эх үүсвэр татан төвлөрүүллээ.ХААН Банк дотооддоо ногоон бонд гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг тэлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм. 2023 оны III улирлын байдлаар банкны ногоон зээлийн багц 296 тэрбум төгрөгт хүрч нийт арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 48.3%-ийг дангаараа бүрдүүлж байна.
ТООН ГАРЫН ҮСГИЙГ ХААН БАНКНЫ КИОСК МАШИНААС ОЛГОДОГ БОЛЛОО
ХААН Банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих, идэвхжүүлэх үүднээс орон даяар байрлах 430 гаруй Киоск машинаараа дамжуулан тоон гарын үсэг олгодог боллоо. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд хувийн мэдээллээ шинэчлэх, лимитгүй гүйлгээ хийх, татвар төлөх зэрэг үйлдлийг тоон гарын үсгээр баталгаажуулан хийж болохоос гадна ЭСЯ-нд виз мэдүүлэгчийн хураангуй хуулгыг Киоск машинаас авах боломжтой.
НОГООН ОФФИС
ХААН Банк Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд хотын төвд байршилтай Сөүл оффисоо “ногооруулж”, тус барилгын цахилгааны хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангадаг боллоо.
Сөүл оффист нарны энергийг хуримтлуулж, цагт 22 кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нийт 48 ширхэг нарны хавтанг дээвэр дээр байрлуулснаас гадна цагт 11 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалаг шилэн фасадыг оффисын барилгын 280м2 гадна талбайд суурилуулсан нь Монголд анх удаагаа нэвтрүүлсэн шийдэл юм. Мөнорон нутгийн нийт 5 суманд байрлах тооцооны төвийн барилгууддаа Нарны эрчим хүчний системийг суурилуулаад байна. Ингэснээр жил бүр нийт 80 тн нүүрсхүчлийн хий бууруулах, 5455 мод тарьсантай дүйцэх хэмжээний хүчилтөрөгч хэмнэх, 31 тн хатуу түлш түлэхээс сэргийлэх зэргээр агаар, орчны бохирдлыг бууруулж, эрчим хүчний ачааллыг багасган, нийгэмдээ эерэг манлайллыг үзүүлж, бодит жишээгээр бусдыгаа уриалах, урт хугацаанд тогтвортой, банкны үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зэрэг маш олон давуу талтай юм.
ЗЭЭЛИЙН ЦАХИМЖИЛТ (8 ТӨРЛИЙН ОНЛАЙН ЗЭЭЛ)
Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулах стратегийн зорилтын хүрээнд ХААН Банк 8 төрлийн зээлийг зайнаас авах боломжийг бүрдүүлээд байна. Тухайлбал, цалингийн зээл, хадгаламж барьцаалсан зээл, хэрэглээний лизингийн ногоон зээл, ПОС-ын орлого барьцаалсан зээл, тээврийн хэрэгслийн зээл, бизнесийг дэмжих зээл, малчны зээл, тэтгэврийн зээлбүрэн цахимжсан. Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулснаар сард 1.3 сая ширхэг А4 цаас хэмнэхээс гадна принтерийн хор, хэрэглээний болон элэгдлийн зардал буурах тооцоолол гарсан. Мөн түүнчлэн харилцагч тооцооны төврүү очих шаардлагагүй болсноор замын түгжрэл, шатахууны зарцуулалтыг бууруулснаар байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх юм.
ХААН БАНК ISO 9001:2015, ISO10002:2018 ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ
Харилцагч төвтэй байх үндсэн зорилтын хүрээнд ХААН Банк Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Чанарын менежмент-Байгууллагад гомдол шийдвэрлэх удирдамж ISO 10002:2018 олон улсын стандартын нэвтрүүллээ. Ингэснээр банкны хэмжээнд үйл ажиллагаандаа нэгдсэн цогц менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхээс гадна харилцагчид хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулж, олон улсын түвшинд нийцүүлэн ажиллах юм. Мөн түүнчлэн харилцагчдынхаа дуу хоолойг сонсож, санал хүсэлт, гомдлыг шуурхай шийдвэрлэн харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад тогтмол анхаарч, бүтээгдэхүүн үйлчилгээндээ хяналт тавихад чухал ач холбогдолтой.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА – ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯНУУД
Хүн төрөлхтний“Гэрийн даалгавар” гэгдэх Тогтвортой хөгжлийн 17 зорилгын “Эрүүл мэндийг дэмжих” зорилт, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банксангаас “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг тасралтгүй, тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд бүх аймаг, сумдыг хамарч, олон хүний алтан амийг аварч, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний томоохон аянууд болж чадсанаараа онцлог юм. Эдгээр аяны хүрээнд орон даяар нийтдээ 25 мянга гаруй хүнд хүрч үйлчилсэн байна.Эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж, өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх нь тухайн хувь хүн, өрх гэр бүлийн аз жаргалтай, урт удаан хамт амьдрах гол хүчин зүйл төдийгүй нийгэм, улс орны хөгжилд ч чухал ач холбогдолтой билээ.
АЖИЛТАН ТӨВТЭЙ ХААН БАНК
ХААН Банк дундын оффисын концептийг нэвтрүүлэн оффисоос болон зайнаас хосолсон хэлбэрээр ажиллах боломжийг ажилтнууддаа олгоод буй. Одоогоор төв оффисын ажилтнуудын 70% нь оффисоос, 30% нь зайнаас ажиллаж байгаа бөгөөд дундын оффис гарган, ширээ бүрд дэлгэц байрлуулснаар зайнаас ажилладаг хүмүүс хүссэн үедээ оффис дээрээ ирэх боломжийг бүрдүүлээд байна.Энэхүү өөрчлөлтийн үр дүнд ажилтнуудын ажил гэрийн хооронд зорчиход ялгаруулах нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, бензин түлшний хэрэглээг багасгахзэрэг байгаль орчинд эерэг үр нөлөө үзүүлж байгаа юм.
ОЛОН УЛСЫН ТАВЦАНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАНК
Улирч буй 2023 ондХААН БанкМонгол Улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банк гэдгээ батлан харуулж, дараах нэр хүндтэй шагналуудыг хүртлээ.
Дотоодын шагналууд:
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-ын “ТОП-100 ААН”-ийн 2-рт эрэмбэлэгдэв
МҮХАҮТ-ын “Оны шилдэг ААН”, “Банкны салбарын Энтрепренер”
ТоС холбооноос “Шилдэг ТоС байгууллага”
Монголын татвар албанаас “Шилдэг татвар төлөгч”
Grand Bull Awards 2023: “Шилдэг засаглалтай компани”
Монгол дахь Америкийн худалдааны танхимын “Компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлөөр манлайлагч байгууллага”
“HR Awards 2023”-аас “Сургалт, хөгжлийн шилдэг стратегитэй байгууллага”
Олон улсын шагналууд:
“The Banker” сэтгүүлийн “Монгол Улсын шилдэг банк”
“Asiamoney” сэтгүүлийн “Монгол Улсын шилдэг цахим банк”, “Монгол Улсын ЖДБ-ийг дэмжигч шилдэг банк”, “Монгол Улсын БОНЗ-ыг хэрэгжүүлэгч шилдэг банк”
“Global Finance” сэтгүүлийн “Монгол Улсын шилдэг банк”, “Монгол Улсын ЖДБ-ийг дэмжигч шилдэг банк”, “Монгол Улсын шилдэг кастодиан банк”
Азийн хөгжлийн банкнаас “Монгол дахь шилдэг хамтрагч”
“The Asia Corporate Excellence & Sustainability Awards 2023”-аас “Азийн хамгийн нөлөө бүхий компаниудын нэг”
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”
“InfoSys Finacle Innovation Awards 2023”-аас “Шилдэг процессын шинэчлэл”, “Шилдэг бүтээгдэхүүний инноваци”, “Шилдэг орчин үеийн технологи, инноваци”
“The Digital Banker” сэтгүүлээс “Шилдэг зээлийн үйлчилгээ”, “Харилцагчийн үйлчилгээнийонцгой шинэчлэл”
“LinkedIn Learning”-ээс “Суралцах соёлыг бүрдүүлсэн шилдэг байгууллага”
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк