Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
"Parasite” киноны жүжигчин И Сун Кюн Сөүлийн төвд машин дотроо амь нөгчсөн байдалтай олджээ. Түүний гэрээс гэрээслэл байж болзошгүй тэмдэглэлийг цагдаа нар олсон байна.
Тэрээр хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт холбогдож улмаар гурван шатны байцаалтад ороод байсан юм. Тодруулбал, Ганнам дүүрэг дэх нэгэн цэнгээний газрын эмэгтэйтэй хар тамхи хэрэглэсэн гэж нийгмийн сүлжээгээр тархсан бөгөөд жүжигчин эр хууртагдаж, юу хэрэглэж байгаагаа мэдээгүй гэж цагдаагийн газар мэдүүлж байсан юм. Угтаа түүнээс хоёр ч удаа хар тамхины шинжилгээ авахад хариу нь сөрөг гарч байв.