Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах” Засгийн газрын тогтоолын төсөл, “Ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын Хөгжлийн банкны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсад шаардлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтнийг гадаад улсад бэлтгэх төсөл зэрэг 44 асуудал хэлэлцэх юм.