Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Оюу толгой” компанийн гүний уурхайд өнгөрсөн шөнө (2023.12.25) машин асаах үеэр утаа гарчээ. Иймд тухайн машинтай ойр ажиллаж байсан таван уурхайчныг дээш гаргасан байна. Үүний улмаас уурхайчин амиа алдсан, гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй. Ямар марк, зориулалтын машинаас яагаад утаа гарсан талаар удахгүй мэдээлнэ гэж тус компаниас мэдээлэв.
14 хоногийн өмнө үүнтэй ижил явдал гүний уурхайд болж, 90 уурхайчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.
Тэгвэл өнөөдөр "Оюу толгой" компанийн хэвлэлийн албанаас дараах мэдээллийг өгсөн байна. Мэдээлэлд "2023 оны арван хоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж, утаа хаясан. Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон" гэжээ.