Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн "Бор хавтгай" гэдэг газар ачааны автомашин онхолдож, нэг хүн автомашины эд ангид хавчуулагдан амь насаа алдаж, хоёр иргэн гэмтсэн байна.
Энэ талаарх дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр 07:33 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн К-ын "Granbird" загварын ачааны автомашин онхолдож, иргэн К /44 настай, эрэгтэй/ нас нөгчисөн байжээ. Иймд цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд иргэн Т /39 настай эрэгтэй, Н /20 настай, эрэгтэй/ нарыг Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.