ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
В.Путиныг шүүмжлэгчдийн нэг А.Навальныйг арванхоёрдугаар сарын 6-нд шоронгоос нь шилжүүлж, байрлаж байгаа газрыг нь нууцалсан юм. Тэгвэл Сибирь дэх хорих ангид шилжүүлсэн нь ил боллоо.
А.Навальный нь В.Путины үзэл санаа, хэрэгжүүлж буй ажлыг нь хүчтэй эсэргүүцдэг нэгэн бөгөөд бүтээсэн контент, бичлэгүүд нь хэдэн сая үзэгчтэй байдаг аж. Түүнийг ОХУ-ын Засгийн газрын эсрэг олон хүнийг хамарсан тэмцэл өрнүүлэх хүчтэй нэгэн гэж үздэг байна. 2020 онд гадаадад эмчлүүлээд эх орондоо ирэхэд нь шууд баривчилсан бөгөөд түүнийг хорьж буй шоронгууд чанга дэглэмтэй, улс төрийн хоригдлуудтай зүй бус харьцдаг талаар өмгөөлөгч нь хэлж байсан юм.