Халтирч унаснаас болоод гэмтэж бэртэж байгаа хүмүүс их байна. Тэгвэл ГССҮТ-д яг энэ гэмтэл бэртэл авсан хүмүүс хэр их ирдэг талаар мөн ямар бэртэл голдуу авч байгаа тухай ГССҮТ-ийн яаралтай тусламжийн их эмч П.Батнарангаас тодрууллаа.
Сүүлийн долоо халтирч унаснаас болж гэмтэж байгаа хүмүүс хэр их байна ?
Халтирч унаснаас болоод гэмтэж байгаа хүмүүс их байна. ГССҮТ-д л гэхэд, сүүлийн долоо хоногт 540 орчим хүн халтирч унаснаас болж гэмтэл авч ирсэн. Тодруулбал, пүрэв гарагаас баасан гараг хүртэлх 24 цагийн хугацаанд нийт 130 орчим иргэн уг шалтгаанаар ирсэн.
Халтирч унасан иргэд голдуу ямар гэмтэл, бэртэл авч байна вэ?
Бэртэл авсан хүмүүс ихэвчлэн зөөлөн эдийн гэмтэл мөчдийн хугарал зэрэг гэмтэл авсан байна. Түүнчлэн гар, шуу, бугалга, тохой, шилбэний ясны хугаралтай болсон иргэд их ирж байна. Настай хүмүүс савж унасан тохиолдолд ихэнхдээ тархи толгойны гэмтэл, цээж хавирганы хугаралтай болж байна.