Улсын арслан Б.Орxонбаяр түрүүлэв
12 дугаар сарын 23-ны Бямба гарагийн 13:00 цагаас “Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
Дасрангийн Мягмар (1949 онд Ховд аймгийн Буянт суманд) нь үндэсний бөхийн заан цолтой бөх юм.
1972 оны Мюнхений олимпт сонгомол бөхийн төрлөөр өрсөлдөж байсан түүхтэй.
Түүний амжилтыг танилцуулбал:
- 1971 онд 5 давж улсын начин болсон
- 1974 онд 6 давж "Өсөх идэр" чимэг хүртэв
- 1975 онд 6 давж "Хуйрнан шуугигч" чимэг хүртсэн
- 1977 онд 5 давж "Уран мэхт" чимэг хүртэв
- 1978 онд 7 давж улсын заан цол хүртжээ
- 1979 онд 5 давж "Өсөх идэр" чимэг хүртэв
- 1980 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэгтэй болжээ
- 1986 онд 6 давж "Хурц гарамгай" чимэг хүртэв
- 1987 онд 5 давж "Уран барилдаант" чимэгтэй болов
- 1988 онд 5 давж "Хурдан шаламгай" чимэг хүртжээ
- 1991 онд 6 давж "Цогт гарамгай" чимэг хүртжээ. Тэрээр барилдаж байх үедээ ид эрэмгий хурц дайчин барилдаантай, уран мэхт хүчтэн байв.