Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр ноцтой мэдээллийг өглөө.
Тэрээр “Таван толгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан ирээгүй. Мөнгө өөрөө авчихсан. Энэ компани тендергүй бүх худалдан авалтаа хийжээ. Нуль алдагдал. Нэг их наяд төгрөгийн санхүүжилт авчихсан. 900 гаруй тэрбум төгрөгийн өртэй. 2021 оны тус компанид хийсэн Үндэсний аудитын газрын зөрчилгүй дүгнэлтийг харгалзан ТУЗ-ийн жилийн үр дүнгийн урамшууллыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсүгэй. Үүнийг Аудит нь зөрчилгүй гэдэг дүгнэлт гаргачихсан. Ямар санхүүгийн архив, тайлан, материал байхгүй. Бүгд тендергүй явдаг. Ерөнхий нягтлан нь өөрийнхөө нөхрийн хадгаламж руу мөнгө хийсэн. ТУЗ-ийнхөн өөрсдийгөө Улаанбаатарыг утгаагүй болгосон, сайн ажилласан гэж 1.1 тэрбум төгрөгөөр шагнажээ” гэв.