Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ромын пап Францис бэлгийн цөөнх хосуудыг адислахыг зөвшөөрчээ. Энэ нь бурхан бүгдийг хүлээн авна гэдгийн илрэл болж буйг Ватиканаас мэдээллээ. Гэхдээ санваартнууд тухайн тохиолдол бүрт өөрсдөө шийдвэр гаргах ба “Бурхны өршөөл нигүүслийг эрэлхийлж буй хэнбугайд ч сүм үйлчлэхээс татгалзах ёсгүй” гэж цохон тэмдэглэжээ.
Пап Францис католик шашны тэргүүн болсноосоо хойш ЛГБТИК+ хүмүүст найрсаг хандахыг хичээсээр ирсэн. Тэр утгаараа энэ удаагийн шийдвэр нь бэлгийн цөөнх хүмүүсийн хувьд томоохон дэвшил болж буйг тэд хэлж байна. Гэхдээ сүм зөвхөн адислах бөгөөд гэрлэлт хүлээн зөвшөөрөхөөс ялгаатай гэдгийг эх сурвалжууд онцолж буй.