Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нүүрсний хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд 2016 онд ажил хүлээн авах үеийн компанийн нөхцөл байдлын талаар тайлбар хийлээ. Тэрээр "2016 онд ажил хүлээн авах үед ЭТТ ХК бараг л дампуурчихсан байсан. Гадаад, дотоодын 400 гаруй сая ам.долларын өртэй. Ганцхан зүүн цанх ажилладаг. Баруун цанхийн үйл ажиллагаа нь зогсоод жил болчихсон. Өөрсдөө зарж борлуулах нүүрс байхгүй. Зүүн цанхаас гарж байгаа нүүрснийхээ 65 хувийг Чалко компанид нүүрсээр төлдөг. 35 хувийг борлуулалт хийсэн компанидаа хөлсөндөө өгчихдөг. Өөрсдөө ажилчдынхаа цалинг өгөх санхүүгийн нөхцөлгүй болчихсон байсан. Ерөнхийдөө бол ЭТТ ХК-ийг дампуурсан ийм байдалтай ажил хүлээж авсан.