НҮБ-ын Ерөнхий Ассамблей Газын зурваст хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоох тогтоолын саналыг олонхын саналаар баталлаа. Эл саналыг Арабыг орнууд болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд хамтран санаачилжээ. Ингэснээр ямар ч нөхцөлгүйгээр Газын зурваст нэн яаралтай гал зогсоож, хүмүүнлэгийн тусламж тус бүс нутаг руу яаралтай, саадгүйгээр орох боломжтой болно.
Газын зурваст нэн яаралтай гал зогсоох тогтоолын саналыг НҮБ-ын 193 гишүүн орны 10 нь эсэргүүцэж, 23 нь түдгэлзэж, 153 орон дэмжсэн байна. АНУ, Израил зэрэг орнууд үүнийг эсэргүүцсэн орнуудын тоонд багтжээ. Гэхдээ Ерөнхий Ассамблейн тогтоолыг заавал дагаж мөрдөх шаардлагагүй, уриалгын шинжтэй байдаг. Харин өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолд АНУ “вето” хориг тавьсан юм.