
Индонезид асаж буй ой хээрийн түймрийн утаа Зүүн Өмнөд Азийн орнуудыг бүрхсэн хэвээр байна.
Өнгөрсөн мягмар гарагт Сингапур улсын бүх 5 тойрогт агаарын чанар бага бохирдолтой буюу эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж гарсан нь 2019 оноос хойших анхны тохиолдол болжээ. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд болон спортын холбоонууд гадаа зохион байгуулахаар төлөвлөсөн байсан арга хэмжээнүүдээ цуцлахад хүрсэн байна.
Индонезийн ой хээрийн түймрийн утаа Малайз улсын дийлэнх мужуудыг ч мөн адил нөмөрч, цаг уурчид нөхцөл байдал ойрын өдрүүдэд сайжрах төлөвгүй байгааг анхааруулжээ.
Индонезид асаж буй ой хээрийн түймрүүдээс хамгийн том нь Баруун Калимантан мужид бүртгэгдээд байгаа ба тус улсын цаг уурчид хэт халалтын Эль Нино үзэгдэл болон урт хугацааны хуурайшилт нь ой хээрийн түймэр гарах, хурдацтай тархах эрсдэлийг нэмэгдүүлсээр байгааг онцолжээ. 2026 он гарснаас хойш тус улсад 4.1 сая га газар түймэрт шатсан нь сүүлийн 20 жилийн дунджаас 15 хувиар өссөн үзүүлэлт аж.
NHK World










