БНСУ-ын Үндэсний Ассемблей онц байдлыг цуцалсан тогтоол баталлаа
Зул сар, шинэ жилийн улирал эхэлж, Мэрайя Кэрри болон Бренда Ли нарын зул сарын дуу шилдэг дууны жагсаалтын тэргүүлж эхэлдэг. “All I Want for Christmas” дуу жил бүрийн өдийд Мэрайя Кэрриг баярын хамгийн шилдэг дуучнаар тодруулдаг бол түүнтэй төстэй амжилтыг Бренда Лигийн “Rockin around the Christmas tree” дуу эзэмшдэг.
Уг дуу 65 жилийн өмнө цацагдсан ба одоог хүртэл шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсээр буй. Тэгвэл Мэрайя Кэрри Бренда Ли-д зориулж мэндчилгээ илгээн “Түүхэн амжилт үзүүлсэн танд баяр хүргэе. Сайхан баярлаарай” гэж бичсэнийг Бренда Ли инстаграм хуудаснаа хуваалцжээ.
Анх энэ дууг дуулахдаа тэрбээр дөнгөж 13 настай байсан байна.
Эх сурвалж: CNN