Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно

Монгол Улсад 10 орчим хоногийн өмнө шатахууны хомсдолд ороод байсан бол өчигдөрөөс эхлэн дахиад шатахуун тасалдаж эхлэв. Иймээс Улаанбаатар хотын ихэнх шатахуун түгээх станц /ШТС/-уудад шатахуун тасарч, А92 зарж байгаа хэдхэн ШТС-ууд дээр нь урт дараалал үүсэж, иргэд шөнөжин оочирлов. Шатахуун тасалдсан нь ямар учиртай талаар УУХҮЯ-наас тодруулах гэсэн ч утсаа авсангүй.
Иймд шатахуунтай холбоотой өөр мэдээлэл хайж үзвэл, Замын-Үүдээр 100 вагонцистерн дизель түлш өнөөдөр орж ирж байгаа аж. Энэ тухай Замын-Үүд дэх Хилийн Боомтын захиргааны төлөөлөгч мэдээлсэн бөгөөд өчигдөр Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар 49 вагонцистерн дизель түлш орж ирсэн байна.